Орос улс Сириэс агаар-сансрын хүчнийхээ гол хэсгийг гаргаж эхлэж байна

Оросын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярихдаа, олон улсын терроримзтай тэмцэх талаар Оросын зэвсэгт хүчний өмнө тавьсан үндсэн зорилтыг биелүүлсний дараа нисэхийн бүлэглэлийнхээ гол хэсгийг Сири улсаас гаргахаар шийдвэрлэснийг мэдээлжээ. Кремлийн сайтад ингэж дурдсан байна.
“Энэнь тэмцэлдэгч бүх талын хувьд сайхан дохио болж, энхийн бодит үйл явцыг эхлүүлэх нөхцөл бүрдүүлэх нь гарцаагүй” гэж тэмдэглэжээ.
Сирид байлдааны ажиллагааг зогсоох тухай энэ орныг дэмжих олон улсын бүлгийн хоёр дарга болох Орос, АНУ-ын хамтарсан мэдэгдлийн хэрэгжилтийн явцыг хэрхэн үнэлж байгаагаа төрийн тэргүүн нар харилцан мэдээлсэн байна.
Гал зогсоох шийдвэрийг сахиж, хүмүүнлэгийн тусламж үзүүлж, террорын бүлэглэлүүдийн эсрэг үр нөлөөтэй тэмцэхийн тулд Орос, АНУ-ын хүч чармайлтыг нягт уялдуулан зохицуулахын чухлыг бас тэмдэглэжээ.
Хоёр ерөнхийлөгч сирийн мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулах үйл явцыг эрчимжүүлэх саналтай байгаагаа илэрхийсэн байна. НҮБ-ын ивээлд Женевт эхлэж байгаа Сирийн засгийн газар болон сөрөг хүчний хэлэлцээг дэмжиж байгаагаа Путин, Обама нар илэрхийлжээ.
Үүнээс гадна, Украины байдлыг хэлэлцсэн байна.Минскийн тохиролцооны дагуу авсан үүргээ украины эрх баригчид бүрэн биелүүлэх шаардлагатайг Путин анхааруулжээ.
“Яриа ажил хэрэгч, илэн далангуй байдалд болсныг” мэдээнд тэмдэглэсэн байна.
Путин батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, гадаад хэргийн яамны тэргүүн Сергей Лавров нартай уулзахдаа, Орос улс Сириэс гол хүчнээ гаргаж эхлэх тухай гуравдугаар сарын 14-нд зарласан юм.
Оросын хүчний байрлаж байгаа Тартус дахь тэнгисийн цэргийн хүчин болон Хмеймимийн нисэх буудал дахь нисэхийн хүчний хэсэг өмнөх горимоороо ажиллана гэж Путин мэдээлжээ.
Орос улс өнгөрсөн оны аравдугаар сарын 30-наас Сирид террористуудын эсрэг агаар-сансрын хүчний ажиллагаа явуулж эхлэсэн билээ. Сирийн удирдагч Башар Асад Путинд хандан зохих хүсэлт тавьсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ