Ким Чен Ун жагсаалтыг тэргүүлжээ

Ким Чен Ун өөрийн үеийнхний төлөөлөгчдийн дотроос дэлхийг бусдаас илүүтэй өөрчилсөн юм гэж америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд үзэж байна. Хоёрт Марк Цукерберг бичигджээ.
Тийнхүү жагсаалтын эхэнд Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун бичигджээ.
Дэлхийн хамтын нийгэмлэг юу гэж үздэгийг эс тооцвол, БНАСАУ-ын тэргүүн 2011 оноос эхлэн цөмийн бие даасан хөтөлбөр хэрэгжүүлж байгааг сонинд тэмдэглэсэн байна. Энэ оны нэгдүгээр сарын эхээр Ким Чен Уны төрсөн өдөрт зориулан устөрөгчийн бөмбөг туршсан нь уг хөтөлбөрийн үр дүн болжээ.
БНАСАУ-ын төргүүн Facebook-ийг үндэслэгч Марк Цукербергийн өмнө орсонбайна.Дэлхийн хамгийн залуу тэрбумтан жагсаалтыг хоёрт бичигджээ.Нийгмийн сүлжээ чухал ач холбогдолтойг сонинд онцлон тэмдэглээд,Facebook бий болохоос өмнө болон дараагэсэн хоёр цаг хугацаа бий гэдгийг дурдсан байна.
Канадын дуучин Жастин Бибертэр жагсаалтын гуравт оржээ. 23 настай дуучин 200 сая долларын хөрөнгөтэй бөгөөд түүний цомогууд чартын эхний мөрүүдэд байнга бичигдэж, харин нийгмийн сүлжээнд түүнд хандагчдын тоо олон арван саяар тоологддог байна.
Жагсаалтын дөрөвт Саудын Аравийн 30 настай хунтайж Мохаммед бин Салман бичигджээ. Батлан хамгаалахын сайд тэр Йемений босогчдын эсрэг цэргийн ажиллагааг тэргүүлж, түүнчлэн эдийн засгийн амжилттайбодлого хэрэгжүүлсэн юм.
Ким Кардашьян ч бас энэ жагсаалтад бичигджээ. Рэпер Канья Уэстийн гэргий тэр 52 сая долларын хөрөнгөтэй; элдэв дуулиант хэрэг явдалд нэг бус удаа нэр холбогдож, түүнчлэн өөрийгөө бараг нүцгэн шахуу харуулахаас ичиж зовж байгаагүй юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ