АНУ-ын арми Трамп, Сандерс нарын аль нэгний төлөө санал өгөхөөр байна

Урьдчилсан санал асуулгын дүнгээс үзэхэд, АНУ-ын арми Трампын төлөө санал өгөхөөр байна. Ардчилсан намаас нэр дэвшигсдийн дунд сенатч Берни Сандерс түүнээс 5%-ийн саналаар хоцорч явна. Зэвсэгт хүчин зөвхөн төрийн тэргүүний төлөө гэхээсээ, шинэ ерөнхий командлагчийн төлөө санал өгөхийг энд харгалзан үзвэл зохино. Энэ нь Хиллари Клинтоны рейтенг харьцангуй доогуур байгааг нөхцөлдүүлсэн шалтгааны нэг байж болох. Ерөнхийлөгчийн суудлын төлөө сунгаанд оролцогчдоос найдлага тавьж буй хүмүүсийн дунд тэр бүгд найрамдах намын Марко Рубиогийн өмнө явж байна. Харин хэрвээ ардчилсан намын нэр дэвшигчийн төлөө санал өгвөл, Берни Сандерс сонгогдохоор байна гэж америкийн цэргийнхэн үзэж байна. Сандерсын рейтинг 21,9% байгаа юм

Цэргийн албан хаагчдын дунд АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигсдийн рейтинг Гэвч үнэмлэхүй найдлага тавьж буй хүн нь Америкийг дахин хүчирхэг орон болгохоор тангарагласан тэрбумтан Дональд Трамп юм. Ийм амлалт нь ямар ч цэрэгт таалагдахгүй гэж үү? Трампын рейтинг 26,9% байна. Нэр дэвшигсдийн чухамхүү эдийн засгийн хөтөлбөрийг цэргийн албан хаагчид сонирхож байгаа нь сонин юм. Марко Рубио үндэсний аюулгүй байдлыг өөрийн хөтөлбөрийн нэг гол асуудал болгосон бөгөөд гэхдээ 9,33%-ийн саналтайгаар барианд оржээ. “Millitary Times” сонины шинжээчид нийт армийн хэмжээнд төдийгүй, зарим төрөл цэргийн дунд санал асуулга явуулсан байна. Тийнхүү флот болон агаарын цэргийн хүчний аль аль нь Сандерсыг илүүд үзэж байгаа нь харагджээ.

Вермонт улсаас нэр дэвшсэн ардчилсан намын нэр дэвшигчийн рейтинг зэвсэгт хүчний энэ хоёр төрөлд 29,25 болон 24,71 хувь байна. Дональд Трамп энэ хоёр төрөлд нэлээд хэдэн хувиар хоцорч байна. Гэхдээ тусгай зориулалтын хүчний хувьд Трамп ямар ч асуудалгүйгээр шинэ ерөнхий командлагч мөнөөс мөн. Тэр 30,7%-ийн санал авсан бөгөөд Берни Сандерс авсан саналаараа тэнгисийн явган цэргийнхний дунд 2 дахин хоцорч байна. Тийнхүү ямар ч байлаа гэсэн, наанадаж армид гагцхүү Трамп, Сандерс хоёрын хооронд тэмцэл өрнөхөөр байна. Төрөл цэргүүдэд Хиллар Клинтоны рейтинг доогуур байгаа нь үүнийг тод харуулж байна. Түүнийг флотод 12,74%, нисэх хүчинд 9,8%, тэнгисийн явган цэрэгт ерөө 7% нь дэмжиж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ