Сергей Есениний хүү АНУ-д нас баржээ

Яруу найрагч Сергей Есениний хүү АНУ-д 92 настайдаа нас баржээ.Александр Есенин-Вольпины найз нөхөд “Интерфакс” агентлагт ингэж мэдээлсэн байна.

Математикч, философч, яруу найрагч Есенин-Вольпин ЗСБНХУ-д тэрс үзэлт болон хүний эрх хамгаалах хөдөлгөөнд оролцож байжээ.1965 оны арванхоёрдугаар сард тэр “Ил тод байдлын цуглаан” зохион байгуулагчдын нэг байсан байна. Зөвлөлтийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр тэр шорон, цөллөг болон сэтгэцийн эмнэлэгт зургаан жил орчмыг өнгөрүүлжээ.

Есенин-ВольпинЗСБНХУ-д логик, эрхийн онолын тухай хэд хэдэнтулгуур бүтээл бичсэн байна.

Тэр 1924 оны тавдугаар сарын 12-нд Ленинградад төржээ. Түүний эх Надежда Вольпин яруу найрагч, орчуулагч байсан бөгөөд Сергей Есенинтэй хэсэгхэн хугацаанд янаг амрагийн холбоотой байжээ.Есенин-Вольпин Москва болон украины Черновцы хотод аж төрж байсан бөгөөд зөвлөлтийн эрх баригчдын шаардлагаар 1972 онд АНУ-д цагаачлан гарсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ