Тэргүүний малчид нийслэлд зөвлөлдөж байна

Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж байгаа Тэргүүний малчдын улсын зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.Зөвлөгөөнд 800 орчим тэргүүний малчин оролцож байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ахиц дэвшил гарч, малчдын бүтээлч хөдөлмөрийн үр дүнд мал сүрэг өсч, мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байна. Мал тооллогын дүнгээр 2015 оны эцэст мал сүргийн нийт дүн 56 сая толгойд хүрсэн нь манай улсын хэмжээнд хамгийн олон мал, түүний дотор хамгийн олон адуу, хонь, ямаа тоологдсон түүхэн амжилт болж байна. Малын тоо өмнөх оноос таван төрөл дээрээ ийнхүү өссөн нь цаашид үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг сайжруулах үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна” гэв.

#333333; font-family: sans-serif, Arial, Verdana, 'Trebuchet MS'; font-size: 13px; line-height: 20.8px; background-color: #ffffff;">Малын тоо өмнөх оноос таван төрөл дээрээ ийнхүү өссөн нь цаашид үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг сайжруулах үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна

Засгийн газар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыгболовсруулан Улсын Их Хурлаар батлуулсан. Энэхүү бодлого нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, махны экспортын нөөцийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадавхыг бэхжүүлэх, мал аж ахуй эрхлэх уламжлалт хэв маяг, мэдлэгийг хадгалах, баяжуулах, мал, амьтны үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн явуулах, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх стратегийг бүсчлэн хэрэгжүүлэх, бэлчээрийн даац, төлөв байдлын үнэлгээнд тулгуурлан малын тоо, төрөл, сүргийн бүтцийг тохируулах эдийн засгийн хөшүүрэг бий болгох, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зэрэг тулгамдсан олон талт асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэж байгаа.

#333333; font-family: sans-serif, Arial, Verdana, 'Trebuchet MS'; font-size: 13px; line-height: 20.8px; background-color: #ffffff;">Засгийн газраас малчдыг дэмжих зорилгоор олон талт бодлого, арга хэмжээ авч, үндэсний үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноос, арьс, ширэнд урамшуулал олгож байгаа

Түүнчлэн Засгийн газраас малчдыг дэмжих зорилгоор олон талт бодлого, арга хэмжээ авч, үндэсний үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноос, арьс, ширэнд урамшуулал олгож байгаа.Мөн мах экспортлох асуудлаар гадаад оронтой гэрээ, хэлэлцээр байгуулан аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн яам 2015, 2016 оны эхний хагас жилд малын мах экспортлох зөвшөөрлийг 66 аж ахуйн нэгжид олгосон байна.

Засгийн газар эхний ээлжинд Төрийн банкнаас олгоод байгаа малчдын зээлийн хүүг өнгөрсөн хоёрдугаар сарын 5-ны өдрөөс 18 хувь болгон бууруулах арга хэмжээ авч, энэ талаарх санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрэн шийдвэрлэсэн юм. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн банк жилийн 10 хувийн, сарын 0,8 хувийнзээл олгох ажлыг энэ сарын 15-ны өдөр эхлүүлж, орон даяар зээл олгох зохион байгуулалтын арга хэмжээг авч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ