Х.Баттулга гишүүний туслах Л.Түвшинжаргалыг баривчилжээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчилжээ. Тодруулбал, түүнийг УИХ-ын гишүүн Х.Баттулга болон УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарын хэрэгтэй холбогдуулан баривчилсан гэх мэдээлэл байна.АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг гаран төмөр замын хэргийг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна
Түүнчлэн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү энэ хэргийн талаар “АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг гаран төмөр замын хэргийг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Гэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөх ажиллагаа, хэнийг, хэдэн хүнийг сэжигтнээр татаж байцааж эхэлсэн бэ гэдгээ мэдээлэх боломжгүй” гэсэн юм. Мөн тэрээр “Д.Пүрэвбаатар энэ жишгийн дагуу ажиллаж чадахгүй, хуурамч баримт, мэдээлэл цуглуулж хуулийн байгууллагыг гүжирдэж байна” гэж хэлсэн билээ. Дашрамд, өчигдөр Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл хийж ЦЕГ-ын дарга Р.Чингисийг “Энержи Ресурс” компанийнхантай хуйвалдсан гэж үзэж буйгаа мэдэгдсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ