Германд өндөглөгч тахиа хамгийн том өндөг гаргажээ

Германы Доод Саксони мужийн өндөглөгч тахиа 209 грамм жинтэй өндөг гаргажээ. Хобби маягаар тахиа үржүүлдэг эхнэр, нөхөр Майне энэ өндөгийг өөрийн оронд хамгийн томд орно гэж үзэж байгааг “The Local” сонинд мэдээлсэн байна.

Үүнээс нэг долоо хоногийн өмнө бас нэг өндөглөгч тахиа дээд амжилт тогтоосон гэж Ингер болон Гюнтер Майне ярьж байна. Тэд өглөө тахиагаа эргэхүеэр184 грамм жинтэй өндөг олжээ.

“Бид тахиагаа ердийн өвс, үр тариагаар тэжээдэг” гэж тэд хэлээд, өөр ямар ч нууц технологи хэрэглэдэггүй гэсэн байна. Гюнтер Майнегийн хэлснээр, түрүүнд нь 1900 онд Германд ийм хэмжээний өндөг гарч байжээ.Гэхдээ Майнегийн хувийн фермийн өндөглөгч тахиа дэлхийн дээд амжилтыг эвдэж чадаагүй байна.

Гиннессийн номонд бичсэнээр,манай гарагт 1956 онд АНУ-д хамгийн том өндөг гарсан бөгөөд түүний жин нь 454 грамм байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ