Авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэв

Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн салбарын авлигын эсрэгхууль тогтоомжийн хэрэгжилтийг танилцуулах уулзалт боллоо. Энэхүү уулзалтын үеэр АТГ-аас эрүүл мэндийн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлууд, хүндрэл бэрхшээл зөрчил дутагдлуудыг арилгах чиглэлээр хийгдсэн ажлууд, сайн туршлага, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх танилцуулгыг тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга эрхэлсэн комиссарӨ.Энхтөрхийсэн юм.

АТГ-аас хоёр жил тутамд төрийн байгууллагын шударгабайдлын түвшинг үнэлэх судалгаагаар тус салбар нь бусад төрийн байгууллагуудын дунджаасдоогуур үнэлгээ авсан учраас2015 ондэрүүл мэндийн салбарт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгайлантөлөвлөгөө гаргаж ажилласны үр дүнддэвшил өөрчлөлт гарсныг онцоллоо.

Тэрбээр Авлигын эсрэг олон улсын өдрийг эрүүл мэндийн салбарт чиглэсэнүйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлэхзорилгоор “Талархалаа зөвөөр илэрхийлье” соён гэгээрүүлэх сарын аяныг ЭМСЯ-тай хамтран амжилттай зохион байгуулсаннь салбарын хэмжээнд авлигын эрсдлийгбууруулах, шударга ил тод байдлыг дэмжих, авлигын эсрэг хүсэл зоригийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэдбодит хувьнэмэр оруулсныг тэмдэглэв.

Мөн энэ үеэр ЭМСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаД.Оюунчимэг салбарынхаа авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийнталаар мэдээлэл хийв. Тус мэдээлэлд өнгөрсөн хугацаанд мэдээллийг нээлттэй болгожсалбарын ёс зүй шударга байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг зохион байгуулж ирсний үр дүнд2014 онд 16 яамнаас 15 дугаар байранд орж байсан бол,өнгөрсөн онд хөндлөнгийн үнэлгээгээр бусад яамдуудыг ардаа орхиж эхний тавдугаар байрандорсон дэвшилт гарсан.Авлигын эсрэг арга хэмжээндзориулан тусгайлан“Авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байцгаая” аяны дэвтэр, “Нээлттэй ил тод байдлын самбар” байгууллагын үйл ажиллагаа тушаал шийдвэр, төсвийн орлого зарлага, худалдан авах ажиллагааны нээлттэй ил тодбайдал өргөдөл гомдол, санал хүсэлтийггаргах нөхцлийн ханган www.mohs.mn цахим хуудсыг шинээр ажиллуулсан зэргээр олон ажлыг санаачлан хийсэннь үр дүнгээ өгч цаашид чАТГ-тай нягт хамтран ажиллахааилэрхийлэв.

Уулзалтаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг үйлчилгээний ил тод байдлыгсайжруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах чиглээр хийж буй ажил,Улсын гуравдугаартөв эмэнэлэгХүний нөөцийн бүрдүүлэлт, сонголт, ил тод байдлын талаар мэдээллийг тус тус хийлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ