ХҮН-ын удирдлагуудын гомдлыг шүүнэ

Хөдөлмөрийн үндэсний намын дарга нар болох УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Б.Найдалаа нар Улсын дээд шүүхэд хандаад байгаа билээ. Одоогоор тус нам хоёр даргатай болчихсон байгаа бөгөөд УИХ-ын гишүүн С.Ганбаатар намын даргаартомилогдож намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг чөлөөлөх шийдвэр гаргасан нь асуудлын шалтгаан болов. Энэхүү шийдвэрээс үүдэн намын гишүүд талцах дээрээ тулж, улмаар дахин нэг шинэ даргатай болоход хүрсэн аж. Тэгэхээр өнөөдөр хоёр даргын асуудлыг Улсын дээд шүүх хэрхэн шийдвэрлэхийг хүлээх үлдлээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ