Түймэр гарлаа

Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан болон Дорнод аймгийн Матад сумын заагт орших Загийн хоолой гэдэг газар өчигдөр үдээс өмнө 12:00 цагийн орчимд түймэр гарчээ.

Түймрийн улмаас тус нутагт хаваржиж байсан малчин айлын гэр болон малын хашаа бүхэлдээ шатсан байна. Малын хашаанд ойролцоогоор 60 орчим бог мал хашаатай байсан аж. Түймрийн үеэр гэрийн эзэд гэртээ байгаагүй бөгөөд хүний амь нас эрсдээгүй гэлээ. Өнөөдөр 05:30 минутын байдлаар хилийн дагуу асч байсан түймрийг цурманд оруулжээ. Харин Дорнод аймгийн Матад сумын нутгийн гүнд асч буй түймэр унтраагүй байгаа бөгөөд түймрийг унтраах зорилгоор хилчид, Онцгой байдлын албан хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ