Х.Баттулгын туслах зэрэг хүмүүсийг хорих эсэхийг шийдвэрлэнэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтныг энэ сарын 16-нд Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэн саатуулаад байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр “Түмэн хишигтэн”-ий захирал Ш.Эрдэнэтуяаг мөн 04:00 цагийн үед гэрээс нь баривчилсан байна. Тэднийг улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан хэргээр зүйлчилсэн бөгөөд тэднийг хорих эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд болох гэж байгаа юм. Шүүх хуралдаанд оролцохоор УИХ-ын гишүүн Х.Баттулга иржээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ