Дуучин П.Баярцэнгэлийн гэр бүлтэй танилц

2009, 2010 оны Universe best songs нэвтрүүлэгт Дорнод нутгаас оролцож, шилдэг 25-ын эгнээнд нь цойлон гарч ирсэн П.Баярцэнгэл хэмээх хүүг танихгүй хүн бараг үгүй биз ээ. Тэрээр 2010 оны Universe best songs нэвтрүүлгийн дараа хувийн уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд хамгийн анх сонсогчдыг ёодол гэх урсгалтай танилцуулсан авьяаслаг, өсч яваа дуучин.

П.Баярцэнгэлийн дууг сонсох дуртайгаас гадна түүнийг сонирхдог охид бүсгүйчүүд цөөнгүй. Харин хүүхдэрхүү төрхтэй дуучин залуу маань хоёр охинтой өрх гэрийн тэргүүн гэдгийг шүтэн бишрэгчид нь тэр бүр мэддэггүй. Эхнэртэйгээ хар багаасаа үерхэн гараасаа хөтлөлцөн явсаар нэг гэртээ орсон гэдэг ч тэр бүр олны өмнө ил гаргадаггүй байсан. Тэгвэл түүний эхнэр өөрийн цахим хуудсандаа гэр бүлийн зургуудаа дэлгэсэн нь олны анхаарлыг ихэд татаж байгаа бололтой.Мөн өнөөдөр дуучин залуугийн маань төрсөн өдөр тохиож байгаа ба эхнэр нь гэр бүлийн зургаараа бэлэг барьжээ. Ийнхүү авъяаслаг дуучин залуугийнхаа гэр бүлтэй танилцъя.

Л.МИШЭЭЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (203.91.115.46)
    Баярцэнгэл ахдаа хайртай шүү
    2025 оны 03 сарын 04 | Хариулах