15 тэрбумаар ой модоо цэвэрлэнэ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарын 2016 оны удирдах ажилтны зөвлөгөөн болж, салбарын бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар мэдээлэл сонсч, мөн аймгууд дахь газруудтайгаа цахим хурал хийжээ. Энэ үеэр аймгуудаас ойн цэвэрлэгээнд хэдий хэмжээний хөрөнгө суусан, түүнийг хэзээ шилжүүлэх талаар голчлон асуулаа.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны холбогдох албан тушаалтны тайлбараар бол Засгийн газраас ойн цэвэрлэгээнд зориулж 15 тэрбум төгрөг суулгасан нь аймгуудын зүгээс зардал нэхэх болсон аж. Өмнө нь ийм ажлыг аймгууд сайн дурын үндсэн дээр хөрөнгө мөнгөгүйгээр хийдэг байсан. Орон нутгийн иргэд ой цэвэрлээд тодорхой орлого олдог учраас зардлаа өөрсдөө гаргаад асуудалгүй шийдээд ирсэн байна. Тиймээс ойн цэвэрлэгээнд зориулж хөрөнгө ирнэ гэж аймгууд харж суухаас илүүтэйгээр ойг нөхөн сэргээх, хамгаалах чиглэлээр сургалт зохион байгуулахад зориулж хөрөнгө зарцуулна гэдгээ мэдэгдсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ