“Хос уянга” дугуйлангийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гарлаа

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн “Хос уянга” Монгол бичгийн дугуйлангийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Монголын Урчуудын эвлэлийн “Best” галлерейн “Best” танхимд нээгдлээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, 23 дугаар сургуулийн удирдлага, багш нар, сурагчид , Боловсрол, соёл, шинлэх ухааны яамны төлөөлөл оролцов.
Тус үзэсгэлэн Монгол төрийн бичиг Монгол бичиг болохыг билигдэж “Айсуй” хэмээн нэрийдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ