Х.Баттулгын туслахыг 14 хоног хорихоор шийдвэрлэлээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн ажилтан гурван эмэгтэйг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.
10:00 цагт товлогдсон хуралдаан хойшилсоор 12:00 цаг өнгөрөөж эхэлсэн юм. Шүүх хуралдаанаас дээрх дөрвөн эмэгтэйг үргэлжлүүлэн 14 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ