Э.Сумъяа олимпийн эрхээ авлаа

Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолборт Олимпын эрх олгох сонгомол болон чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхлэн үргэлжилж байна. Энэ тэмцээнээс жин бүрт эхний 2 байрт шалгарсан бөхчүүдэд өөрөөр хэлбэл 36 бөхөд олимпийн наадамд оролцох эрх олгох юм.
Манай улсын зургаан тамирчнаас ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа тэмцээний салхийг хагалан дэвжээнд гарсан бөгөөд тэрээр Олимпийн эрхээ авч чадлаа. Э.Сумъяа эхний тойрогт БНСУ-ын бөхийг 10:4 харьцаагаар ялсан бол дараагийн учраа нь Энэтхэгийн бөх Бабита байсан ба түүнийг 15:8 харьцаагаар ялжээ. Одоо Алтан медалийн төлөө барилдах юм байна. Энэхүү тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид олимпийн наадамд оролцох эрхтэй болох юм.
Ийнхүү Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн долоо дахь тамирчин 2016 оны Риогийн олимпийн эрхээ баталгаажууллаа.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ