Агуулахад угаартаж амиа алджээ
Энэ сарын 16-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын иргэн Б удаан хугацаагаар ороогүй, газар доор байрлалтай ногооны агуулах руу орсны улмаас угаартаж, амиа алджээ.
Түүнтэй хамт тус агуулахад орсон Б, Э нар бохирдсон агаараар амьсгалсан ч амь насанд нь хүрээгүй бөгөөд нийслэлд эмнэлэгт эмчлүүлж байна.
Төв аймгийн Цагдаагийн газрын ОНХАхлах байцаагч, ахмад М.Нансалмаагийн хэлснээр ногооны агуулах, зоорийг стандартын шаардлагад нийцүүлэн бариагүйгээс дээрх хэрэг гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ