Осолд орсон иргэд 22-25 насны залуус байжээ

Өвөрхангай аймагт энэ амралтын өдрүүдэд болох тэмцээнд оролцохоор явсан зургаан тамирчин хүүхэд осолд орсон гэх мэдээллийг бид хүргэсэн билээ. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар осолдсон иргэд 22-25 настай бөгөөд нас барсан гурван залуу 22 настай байжээ. Тэд Өвөрхангай аймгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор тус аймгийг зорин “Приус” маркын автомашинтай замд гарсан аж. Ослын газарт Өвөрхангай аймгийн Цагдаагийн байгууллагынхан ажиллаж байгаа гэлээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ