2050 онд дэлхийн хүн ам 10 тэрбум болно

2050 онд бид асар их хөгжил дэвшилд хүрнэ гэж эрмэлзэж байгаа ч, чухам ямар нийгэмд, хэр их хөгжилд очихыг хараахан төсөөлж мэдэхгүй л байна. Учир нь техник, технологийн хөгжил гэдэг асар их хурдтай учир 37 жилийн дараа юу болохыг урьдчилан таашгүй. Өндөр хөгжилтэй хотууд улам олон болж, хүмүүсийн хэрэглээ өнөөдрийнхөөс хамаагүй өөр болсон байх болов уу...

Тэгвэл 2050 онд хүмүүс бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн байх талаар судалгаа АНУ-ын эрдэмтэн Брюс Стерлингийг баг бичил тооцоо гарсан байна. Статистик тооцооллоор 37 жилийн дараа цэнхэр гариг дээр 10 тэрбум оршин суугч амьдрах бөгөөд тэдний 75 хувь нь орчин үеийн тансаг хотод амьдрах ажээ. Хөгжил дэвшил асар их хурдаар нэмэгдэж байх боловч бидэнд хамгийн их үр өгөөжтэй, байгаль орчинд халгүй технологи эрэлхийлэх болно. Бидний амьдрах орон сууц, өдөр тутмын хэрэглээ, хоол хүнс, харилцаа холбоо, зам тээвэр гэхчлэн цаашлаад шинжлэх ухааны маш олон төрлийн нээлтүүд бий болох байх. Гэхдээ 10 тэрбум хүний хэрэглээ гэдэг асар том агуулагатай зүй билээ.

Энэ зууны хагас гэхэд хотуудын хөгжил өнөөгийнхөөс хамаагүй өөр, хэмжээгээрээ ч, агуулгаагаа ч хөгжсөн байх гэнэ. Бид энэ хөгжлийн хувьслын явцад амьдарсаар байх учир огцом дэвшлийн анзааарахгүй байж мэднэ. Гэсэнч эргээд харахад 37 жилийн дараа хүн төрөлхтний хэрэглээ маш ихээр өөрчлөгдсөн байх ажээ. Барилга байгууламжийн хувьд бид одоогийнхоос илүү өндөр, том, үзэмжтэй шийдлийн хувьд сонирхолтой болно. Байшингууд одоогийнхоос өндөр болохын шалтгаан нь, нэмж ирэх гурван тэрбум хүнийг агуулахдаа хөгжлийн бодлогоо босоо хэлбэрээр хөгжүүлэхтэй холбоотой юм.

Зам тээвэрийн хувьсал

Магадгүй бид өнгөрсөн үед кинонд л хардаг байсан нисдэг машинуудаараа тэр үед зорчих боломжтой болсон байж мэднэ. Яагаад гэвэл технологийн дэвшил өнөөдөр нисдэг машинийг аль хэдийнэ бүтээчихсэн. Харин ирээдүйд түүнийг өргөн хэрэглээ болгон ашиглах л үлдэж байгаа. Гэхдэээ одоогийн газар дээрх замууд байсаар байх нь тодорхой. Харин ирээдүйд зам тээврийн осол аваар гарах нь багасна гэж тооцоолж буй. Ингэхдээ замууд илүү сайжирч, машинууд автомат жолоодлоготой болж, осол аваарыг урьдчилан тооцоолдог болох гэнэ. Одоогийн том хотуудын зам тээврийг хамгийн их хөнгөвчилж байгаа зүйл бол хурдан галт тэрэг болон метро. Харин ирээдүйд газар доогуур бус хотын дээгүүр агаарын урсгалын зөөврийн бүхээгүүдийг ашигладаг болохоор одооноос зарим хотууд ажиллаж байна.

Хүмүүсийн амьдралын хэв маяг

Хотууд өнөөгийнх шиг утаа манантай байдлаасаа сална. Хүн төрөлхтөн илүү эко амьдралыг сонгодог болсноор эрчим хүчний зарцуулалт, үйлдвэржилтүүд илүү хөнгөн хялбар, хүрээлэн буй орчин болоод хүний эрүүл мэндэд учруулах хор нөлөө багасна. Орчноос нөлөөлөх стресс, хорт бодисийн ялгарал багасах үед хүн төрөлхтний насжилт өнөөгийнхөөс хамаагүй багасна гэсэн тооцоо гарсан байна. Технологийн хөгжил улам бүр нэмэгдэж автоматжилт нэмэгдэнэ. Гэхдээ үүний сөрөг үр дагаварууд ч бас нэмэгдэх тул зарим талын сэрэмжлэл байх нь зүйтэй.

Ахуйн болон хувийн хэрэглээндээ өнөөгийн бидний хэрэгдэж буй зүйлүүд аль хэдийнэ хоцрогдсон байх болов уу. Өнөөгийн ухаалаг гар утас, компьютер, ахуйн хэрэглээ ч тэр үед нэлээд хоцрогсон байх нь.

Гэхдээ одоогийн байгаа юм бүхэн ор сураггүй алга болохгүй. Хүмүүсийн амьдралын хэв маяг техник технологий хөгжилд өөрчлөлт оро ч хүмүүсийн асар олон жилийн амьдралын дадал хэвээр байсаар байна. Хөгжлийн явцад хөдөлмөрлөх үйл явц нь хөнгөн хялбар болох боловч хүмүүс бид хөдөлмөрлөсөөр л байх нь үнэн билээ.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ