Шинэ Зеландад пиццаг робот хүргэнэ

Шинэ Зеландын нийслэл Веллингтон хотод пицца хүргэдэг роботыг туршихаар болжээ. Уг роботыг Domino’s Pizza компанийн салбар толилуулах юм. Тэдний мэдээлж байгаагаар бол энэ нь пицца хүргэгч бие даасан анхны тээврийн хэрэгсэл гэнэ. Дөрвөн дугуйтай энэ роботыг Австралид зохион бүтээсэн бөгөөд тэрбээр цагт 18 хүртэлх километр замыг туулах чадвартай аж. Пицца хүргэгч явган хүний зам болон унадаг дугуйн замаар хөдөлгөөнд оролцохоор програмчлагджээ.
Энэ робот халаагууртай ачааны хэсэгтээ нэгэн зэрэг 10 пицца хийгээд зөөвөрлөх боломжтой гэнэ. Пиццагаа авахын тулд худалдан авагч мөнгө хүлээн авагч нүх рүү шаардлагатай мөнгийг хийгээд өөрийн нууц кодыг оруулах ёстой. Ингэснээр робот ачааны хэсгээ нээснээр та захиалгаа авч болно. Мөн энэ робот ундаа хүргэх боломжтой аж.

- See more at: http://www.wikimon.mn/content/67417.shtml
#sthash.4hj3axKO.dpuf.jpg","thumb":"s/n/s/dpuf.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ