Оросын иргэдийн гуравны хоёр нь Путинийг сонгохыг хүсч байна

Оросын иргэд Владимир Путинийг бас дахин нэг хугацаанд Оросын ерөнхийлөгчөөр сонгохыг хүсч байгаа нь олон улсын тавцанд ОХУ амжилт олж, тухайлбал Сирийн мөргөлдөөнийг зохицуулахад оросын цэргийнхэн сайн ажиллаж байгаатай холбоотой юм гэж РИА Новости агентлагт санал бодлоо илэрхийлсэн улс төрчид үзэж байна.Ерөнхийлөгчийн дараачийн сонгуулиар Путиний төлөө санал өгөхөд бэлэн байгаа иргэдийн тоо нь оросын ерөнхийлөгч тогтвортой дэмжлэг хүлээж байгааг харуулж байгааг тэд тэмдэглэжээ.

Гуравдугаар сарын дундуур Левада-төвөөс явуулсан санал асуулгаас үзвэл,оросын иргэдийн бараг гуравны хоёр (65%) нь Путинийг бас нэг хугацаагаар ерөнхийлөгчөөр сонгохыг хүсч байна. Нэг жилийн өмнөсанал асуулгад хамрагдагсдын 57% нь Путиний төлөө дахин санал өгөхөд бэлэн байжээ. Дөрөвний нэгээс цөөн (22%) нь хоёр жилийн дараа өөр хүн төрийн тэргүүн болох ёстой гнэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Харин нэг жилийн өмнө ийм санаа бодолтой хүмүүссанал асуулгад оролцогчдын 25% байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ