Өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1988 онд тавдугаар сарын 31-нийг Дэлхийн тамхигүй өдөр гэж зарласан юм. ХХI зуунд тамхи татах асуудлыг байхгүй болгох зорилтыг дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө дэвшүүлэн тавьжээ .Гэвч ХХI зуун гарчихаад байхад асуудал алга болоогүй л байна.Никотины эсрэг тэмцэл үргэлжилсээр байна.ДЭМБ-ын мэдээгээр, Орост л гэхэд тамхи татсантай холбоотой шалтгаанаар жил бүр 300 мянга орчим хүн зуурдаар нас барж байгаа ажээ. Энэ нь зам-тээврийн ослоор,мансууруулах бодис хэрэглэсэн юмуу ДОХ өвчнөөр насбарсан хүний тооноос их байна. Тамхи татах нь их хор учруулдаггүй юмуу ерөөс хоргүй мэтээр тамхичдын гуравны хоёр нь үздэгийг нэг томхон хөгжиж буй оронд саяхан явуулсан санал асуулга харуулжээ.Тэднээсцөөн хүн тамхиа хаяхыг хүсдэгч, хаясан нь бүр цөөн байна. Эмчлэх үр нөлөөтэй арга байдаг, түүнчилэн никотиныг орлодог хэрэгсэлийг өнөөдөр бид мэднэ. Ийм хэрэгсэл нь илүү өргөн хүртээмжтэй байж, үнэ нь буурч, бүх орны тамхичид үүнийг олж авах боломжтой байх ёстой. Аль ч насанд тамхи татахаа больвол, эрүүл мэнддээ нэлээд давуу байдал олж авч болно гэдэг нь сайхан мэдээ юм. 30-35 насандаа тахиа хаясан хүмүүс огт тамхи татаж байгаагүй хүмүүстэй адилхан урт насладаг байна. Тамхи татахаас татгалзах олон улсын өдрийг дэлхийн олонх оронд жил бүрийн арваннэгдүгээр сарын гуравдахь пүрэв гарагт тэмдэглэдгийг дурдах байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ