Лондон хотын алдарт Биг-Бен цамхагт суурилуулсан цаг явж эхэлжээ

Лондон хотын алдарт Биг-Бен цамхагт суурилуулсан цагийг 154 жилийн өмнө 1859 оны тавдугаар сарын 31-нд явуулж эхлэжээ. Архитектор Ч.Бери, механикч Б.Вальями хоёр Вестминстерийн ордны Гэгээн Стефаны цамхагийг цагтай болгох ажлыг хийсэн байна.

Бодож төлөвлөснөөр, шинэ цаг нь дэлхийд хамгийн том бөгөөд маш зөв явж, хонхны дуу нь нийслэл даяар сонсогдож байх ёстой байжээ.

1858 онд цамхагийг барьж, харин цамхагийн цагийг 1859 оны тавдугаар сарын 31-нд явуулж эхэлсэн байна. Цамхагийн дотор 2 метр гаруй өндөр, бараг 3 метрийн диаметртэй 13 тоннын хонх суурилуулжээ. Цамхагийн өндөр нь 96,3 метр юм. Биг-Бенийн нүүр нь дөрвөн зүг рүү хардаг. Цагны нүүрийг Бирмингемийн гэрэлт чимэд чулуугаар хийсэн бөгөөд тус бүрдээ 7 метрийн диаметртэй.

Цагийн зүү нь 2,7 метр бөгөөд ширмээр цутгаж, харин 4,2 метр минутын зүүг зэсээр хийжээ. Энэ цаг удаан хугацаагаар дэлхийн хамгийн том цагт тооцогдож байсан юм. Хоёр өдөр болоод л цагийн механизмыг нарийн шалгаж, тосолж, ингэхдээ өдрийн температур, даралтыг харгалзан үздэг байна. Гэвч цаг заримдаа хоцрох юмуу түрүүлдэг аж.

Гэвч алдаа нь их биш бөгөөд 1,5-2 секунд байдаг байна. 4 метрийн урт дүүжинд хийсэн зоос нь дүүжингийн хөдөлгөөнийг хоногт 2,5 секундээр хурдасгадаг байна. Цагийн даамал зоосыг нэмэх юм уу хассанаар цагийг зөв явуулдаг ажээ. Биг-Бен гэдэг нэрийн талаар сонирхолтой түүх яригддаг. Албан ёсны хувилбар гэвэл, хонхыг барилгын ажлын даамал Бенжамин Холын дурсгалыг хүндэтгэж нэрлэсэн гэх. Их биерхүү хүн байсан учир даамлыг Том Бен гэж хочилдог байжээ.

Өөр нэгхувилбар гэвэл, хонхыг хатан хаан Викториягийн үеийн хүчтэн, боксчны нэрээр нэрлэсэн гэх. Бүхий л түүхэндээ Биг-Бен өөрийн цаг үеийн бэлгэдэл төдийгүй, Их Британийн хамгийн их танигдсан бэлгэдлийн нэг болсон юм.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ