Мария Пушкина мэндэлжээ

(Гартунг) Пушкины том охин Мария Александровна Пукшина (Гартунг) 1832 оны тавдугаар сарын 31 (19)-нд Петербург хотод төржээ. Пушкин том охиндоо их хайртай байжээ. Мария төгөлдөр хуур, шатар сайн тоглодог, зураг зурж, гадаад хэл үздэг байжээ.

1852 онд тэр ордны шадар авхай болж, эзэн хаан хоёрдугаар Александрын гэргийн дэргэд ажиллажээ. Үдэшлэг, багт наадам, хүлээн авалтад оролцдог байсан байна.

Тула, Москва хот дахь хааны морин заводын дарга, хошууч генерал Леонид Гартунгтай 1890 онд суужээ. 1861 онд Тулад болсон губернийн нэг багт наадам дээр Лев Николаевич Толстой бүсгүйтэй танилцсан байна.

Яруу найрагчийн охин Толстойн бүтээж туурвих эрч хүчийг оргилуулж, өөрийн нэрт “Гэр бүлийн роман"-ы хайртай баатар Анна Каренинагийн дүрээр түүний гадаад төрхийг дүрсэлсэн гэдэг. Нөхөр Гартунг нь 1877 онд амиа хорложээ.

Тэд хүүхэдгүй байжээ. Нөхрийгөө нас барсны дараа Мария Александровна хэрэг дээрээ бараг амь зуулгын хөрөнгөгүй болсон байна. Тэр үеэл дүү Софья Ланская, Елизавета Ланская нарынхаар олон жил явж байжээ.Тэр 1919 оны гуравдугаар сарын 7-нд 86 настайдаа зарим мэдээгээр, өлсгөлөнгөөр нас баржээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ