Савченкод 22 жил хорих ял оноожээ

Надежда Савченко ялын тогтоолыг уншин сонсгох үед байж байгаа байдал

Ростов мужийн шүүхукраины нисэгч Надежда Савченкод 22 жил хорих ял оноожээ. Тэр оросын сэтгүүлч Игорь Корнелюк, Антон Волошин нарын амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутай юм гэж хэвлэлд мэдээлсэн байна.

Нисэгчид 23 жил хорих ял оноохыг прокурор шүүхээс хүсчээ.Урьдчилан хорих газарт байсан хугацааг харгалзвал, тэр колонид 20 жил дөрвөн сар хоригдох болж байна. Савченко 2028 оноос хойш л тэнсэн суллагдаж болох ажээ.

2014 оны зургаадугаар сарын 17-нд Савченко энгийн иргэдийн байгаа газрыг Украины зэвсэгт хүчний албан хаагчдад зааж өгч, үүний дагруу тэд гаубиц Д-30-аар буудсан нь нотлогдсон гэж шүүх үзсэн байна. Ийнхүү буудсаны улмаас Оросын телевизийн компанийн хоёр ажилтан амь үрэгдсэн юм.

Үүнээс гадна, шүүгч Украины дээд рад болон Европын зөвлөлийн парламаентын ассамблейд /ЕЗПА/сонгогдсон Савченкогийн депутатын халдашгүй эрхийг хүчингүй гэж үзсэн байна. Тэр гэмт хэрэг үйлдэж, сэжигтнээр татагдаж, таслан сэргийлэх арга хэмжээ авсаны дараа дээд рад болон ЕЗПА-н депутат болсон юм гэдгээр шүүгч өөрийн шийдвэрийг тайлбарлажээ.

Украины зэвсэгт хүчний ахлах дэслэгч Надежда Савченко Ми-24 нисдэг тэрэгний оператор-штурманы албан тушаалд алба хааж, ээлжийн амралтынхаа үеэр “Айдар” батальонд сайн дураар орж, байлдааны ажиллагаанд оролцохоор Донбасс руу явсан байна. Нисэгч 2014 оны зургаадугаар сарын 23-нд Воронеж мужийн нутагт саатуулагджээ.Тэр хууль бусаар оросын хил давсан байна. БН Луганск Ард Улсын журамт цэргийнхэнд олзлогдсоны дараа үл таних хүмүүс намайг Орост хүчээр авчирсан хэмээн тэр нотлодог байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ