АНУ-д нойлд ороход зориулсан банзал хийжээ

Хуримын үеэр ариун цэврийн өрөөнд орох эмэгтэй хүний асуудлыг шийдсэн бололтой.Даашинзын дэлгүүрийн ажилтан байсан эмэгтэй тусгай банзал хийх арга бодож олжээ.
Олон бэрхуримын даашинзтайгаа яаж ариун цэврийн өрөөнд ордог билээ гэж байнга санаа зовдог аж.Гэвч америкийн нэг компани үүнд зориулан тусгай юбка хийсэн бөгөөд үүнийг Brital Buddy гэдэг.
Тийнхүү эртний нэг асуудлыг шийдвэрлэж болно гэжMashable сайтад бичжээ. Бүүдгэр цайвар өнгийн банзлыг хуримын даашинж дотуураа өмсөж, ингэснээр энэ нь ариун цэврийн өрөөнд орох үед гоёлын даашинзаа “эвхэх” боломж олдог байна. Тийнхүү бүсгүй өмссөн даашинз ньсуултуурт огт орохгүй гэдэгт итгэлтэй байж болно.
Энэ өвөрмөц юбка хийсэн Хэзэр Стенлейк өмнө нь хуримын даашинзын дэлгүүрт ажиллаж байжээ. “Надад энэ санаа 2002 онд төрсөн юм. Ийм даашинзтай яажнойлд орох билээ?”гэсэн асуудалтай би байнга тулгардаг байсан” гэж тэр ярьсан байна.
Тэртуршилтын хэд хэдэн дажгүй сайн загварын банзалхийжээ. Найз нөхөд нь дэмжсэний дараа бүсгүйүйлдвэрлэл явуулж эхлэхээр шийдсэн байна. Стенлейк хуримын өмнө даашинзыг гэртээ хэд хэдэн удаа тршиж үзэх хэрэгтэй гэдгийг худалдан авагчиддаа сануулдаг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ