Сирид Пальмирын төлөө тулалдаанд оросын офицер амь үрэгджээ

Сирийн Пальмира хотын хавьд террористуудад агаараас цохилт өгөх цэгүүдийг зааж өгөх даалгавар гүйцэтгэж явах үедээ оросын тусгай ажиллагааны хүчний офицер амь үрэгджээ.Хмеймимд байдаг оросын байрлалын төлөөлөгч сэтгүүлчдэд ингэж мэдээлснийг РИА Новости агентлаг уламжилсан байна.

Тэр террористуудад бүслэгдэн баатарлагаар амь үрэгджээ. Офицер Пальмира хотын хавьд долоо хоногийн турш байлдааны даалгавар гүйцэтгэн, “Исламын улс” бүлэглэлийн террористуудын объектуудыг илрүүлж,цохилт өгөх цэгүүдийг оросын нисэг онгоцуудад зааж өгч байжээ.

Сирид явуулж байгаа ажиллагааны явцадүүнээс өмнө оросын таван цэргийн албан хаагч амь үрэгдсэн билээ.

Одоо Сирийн арми Пальмира хотыг террористуудаас чөлөөлөх ажиллагаа явуулж байгаа юм. Энэ нь Дамаск хот болон Сирийн зүүн нутгийн холбодог зам дахь стратегийн хувьд чухал хот.

Эртний Пальмира хот бол ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн дурсгалт газар бөгөөд 2015 оны тавдугаар сард террористуудын хяналтад оржээ.Сирийн цэрэг хотыг орхин гарахынхаа өмнө түүний оршин суугчдын ихээхэн хэсгийг нүүлгэн шилжүүлж,түүхийн хамгийн үнэт зүйлсийг авч гарсан байна. Гэвч террористууд соёлын өвийн үлдсэн хэсгийг устгажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ