“Исламын улс”-ын хоёр дахь хүн Сирид алагджээ

АНУ тэргүүтэй олон улсын эвслийн явуулсан ажиллагааны үеэр террорын “Исламын улс” (ИУ) бүлэглэлийн хоёр дахь толгойлогч алагджээ. “The Daily Beast” сайтад баасан гарагт ингэж мэдээлсэн байна.

Интернэт-порталын бичсэнээр,энэ нь шашны удирдагч Хажи Имам гэгч бөгөөд түүний жинхэнэ нэрийг Абд ар-Рахман Мустафа аль-Кадули гэдэг ажээ.

Агаараас цохилт өгөхүеэр юмуу хуурай замын ажиллагааны үеэр террористыг устгасан уу гэдэг нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн жил АНУ төрийн департамент Хажи Имамын байгаа газрыг мэдээлсэн хүнд 7 сая доллар өгөхөөр амласан юм. 2015 оны тавдугаар сард түүнийг алагдсан тухай мэдээлж байсан юм. Гэвч энэ мэдээллийг албан ёсоор нотлоогүйг CNN уламжилжээ.

ИУ-ын толгойлогчдын нэг Абу Умар аш-Шишани үхсэн тухай гуравдугаар сарын 15-нд Цагаан ордноос мэдээлсэн юм. Тэрээр Тархан Батирашвили гэдгээрээ нэрд гарсан билээ. Учрыг мэдэх хүний хэлснээр, америкийн агаараас цохилт өгөх үеэр тэр шархдаж, сүүлд нь нас барсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ