Хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд авлигын гэмт хэрэгт холбогдлоо

Казахстан улсын хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй 2 төлөөлөгч нэг сая гаруй ам.доллар шамшигдуулсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нь ихээхэн шуугиан дэгдээж байна. Тус улсын Сэтгүүлчдийн эвлэлийн дарга, Үндэсний хэвлэлийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Сейткази Матаев, түүний хүү, “Казтаг” мэдээллийн агентлагийн захирал Асет Матаев нарыг 2011-2015 оны хооронд улсын төсвөөс 340 сая тенге буюу 970.000 ам.доллар шамшигдуулсан хэрэгт сэжиглэжээ.
Тэд тус улсын хэвлэлийн салбарт хамгийн нэр хүндтэй хүмүүс бөгөөд ямар ч мөнгө шамшигдуулаагүй хэмээн мэдэгдэж байна. Энэ хэргийн талаар тус улсын Авлигатай тэмцэх үндэсний товчооноос тэдний шамшигдуулсан гэх их хэмжээний мөнгийг Засгийн газрын Мэдээллийн технологийн хороо болон “Казахтелеком” төрийн өмчит компанид өгч, өөрсдийнх нь талаарх материал бэлтгэн, хэвлүүлэхэд зарцуулсан байж болзошгүй хэмээн мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ