БНАСАУ АНУ-д цөмийн цохилт өгч байгаа эвлүүлэг дүрс бичлэг тавьжээ

Умард Солонгосын “DPRK Today” порталАНУ-д цөмийн цохилт үзүүлж байгааг загварчилан үзүүлсэн дүрс бичлэгийг өөрийн “YouTube-сувагт” тавьжээ. 4 минут 11 секунд үргэлжилэх “Сүүлчийн боломж” гэсэн нэртэй энэхүү дүрс бичлэгт БНАСАУ-ын армийн боломжийг харуулсан байна. Сүүлд нь Авраам Линкольнын дурсгалын цогцолборын орчимоорВашингтон хотод баллистик пуужингаар цохилт өгч байгаа кадрууд үргэлжилнэ. Америкийн далбаа шатаж байгаагаар дүрс бичлэг дуусч байна.

“АНУ-ын зүгээс өдөөн хатгасан тохиолдолд бид огтхон эргэлзлэлгүйгээр урьтаж цохилт өгөх болно. Энэ орны ард түмэн манай гарагт ажтөрөх үү, үгүй юү гэдгийг АНУ шийдвэрлэх ёстой” гэсэн дүрс бичлэгийн хадмал бичгийг“Нью-Йорк таймс” сонин дурджээ.

“Гуравдугаар сар гарсаар Умард Солонгос хэд хэдэн өргөн цараатай сургуулилт хийсэн юм.Гуравдугаар сарын 21-нд БНАСАУ тус орны баруун эрэгт пуужин харвaжээ. Гуравдугаар сарын 18-нд Пхеньяны эрх баригчид Япон тэнгисийн зүг 22 минутын зайтайгаар хоёр баллистик пуужин бас харавсан байна. Түрүүнд нь гуравдугаар сарын 10-нд БНАСАУ-ын цэргийнхэн хэд хэдэн пуужин харвaжээ.

Хоёрдугаар сарын 7-нд тив хоорондын баллистик пуужин харваснаар Дэлхийг ажиглах зорилготой ”Kwangmyongsong-4” гэдэг умард солонгосын хиймэл дагуулыг тойрог замд оруулсан байна. Дэлхийн хамтын нийгэмлэг энэ бүхнийг баллистик пуужин туршиж, харвахыг Умард Солонгост хориглосон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн хэрэг гэж үзсэн юм. Ингэснээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын эсрэг багц хатуу хориг арга хэмжээ авсан билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ