Пакистаны Лахор хотод аймшигт террорын ажиллагаа үйлджээ

Ням гарагт энэ хотод террорын ажиллагаа үйлдсэнээр амь үрэгдэгсдийн тоо 65-т хүрч, бас 280 гаруй хүн шархадсаныг Ройтерс агентлаг мэдээлжээ. Хэлмэгдэгсдийн олонхи нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна.

Урьдчилсан мэдээгээр, амиа золиослогч этгээд хүүхдийн паркийн ойролцоо тэсрэх төхөөрөг дэлбэлжээ.

Орой нь олон зуун хүн, тухайлбал хүүхдүүдээ дагуулсан эцэг, эхчүүд паркт зугаалахаар ирсэн байна.Амралтын өдөр байснаас дэлбэрэлт болсон газарт хөл хөдөлгөөн их байжээ.

Пакистаны ерөнхий сайд Наваз Шариф дэлбэрэлт болсныг буруушаагаад, амь үрэгдэгсдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. Тэр шархдагсадад бүхий л шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлэх захирамж бас өгчээ.

“Талибан” бүлэглэлтэй холбоо сүлбээтэй “Жамаат-уль”Ахрара” гэдэг байгууллага дэлбэлэлт үйлдсэнээ хүлээсэн байна. Бидний ажиллагаа христосын шашинтнуудын эсрэг чиглэсэн юм гэж хэт даврагсад мэдэгджээ.

Халдлага болсны дараа Пенжаб мужийн засгийн газар олон нийтийн бүх паркийг хаах заавар өгчээ. Тус мужид гурван өдрийн гашуудал зарлаж,байдлыг хянах зорилгоор цэргийн анги салбаруудыг дайчилсанбайна.

Сүүлийн жилүүдэд Пакистанд исламын террористууд христосын шашинтнууд болон бусад шашны цөөнхийн төлөөлөгчдөд байнга халдаж байсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ