Оросын цэргийнхэн Сирийн Пальмира хотод мина устгах ажилд оролцоно

Пальмира хотыг чөлөөлсөн тухай мэдээ ирсний дараа Оросын ерөнхийлөгч Владимир Путин ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Боковатай утсаар ярьжээ. Энэхүү дурсгалт хотод мина устгах ажилд оросын цэргийнхэн оролцоно гэж ингэж ярих үеэр төрийн тэргүүн тэмдэглэсэн байна.
Түүхт хотыг чөлөөлсөнтэй холбогдуулан тэр Башар Асадад бас баяр хүргэжээ.Оросын тал террористуудын эсрэг тэмцэхэд нь сирийн эрх баригчдад цаашид ч туслах болно гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлсэн байна.
Пальмира хотыг террористуудаас бүрэн чөлөөлсөн нь гуравдугаар сарын 27-нд тодорхой болжээ. Сирийн “Цөлиийн шонхорууд” отряд ширүүн тулалдсаны эцэст террористуудыг хотоос хөөн гаргаж чадсан байна.
“Өглөөгүүр ч тулалдаан болж байсан. Гэвч хотод үлдсэн бүх террористыг устгалаа. Хотод үлдсэн тэд амиа золиослогчид байсан бөгөөд бүрэн устгах хүртэл эсэргүүцэл үзүүлж байсан юм” гэж сирийн цэргийн төлөөлөгч ярьжээ.
Пальмира бол Сирийн зүүн өмнөд нутгийн эртний хот,дээр үед худалдааныжингийн цуваа, гар урлалын томоохон төв байсан юм.
2015 оны тавдугаар сард Пальмира хот террористуудын хяналтад оржээ.Сирийн арми хотыг орхин гарахын өмнө түүний оршин суугчдын нэлээд хэсгийг нүүлгэн шилжүүлж,Пальмирын төв музейн хамгийн үнэ цэнтэй түүхт үзмэрүүдийг авч гарсан байна. Хот эзлэгдсэний дараа эртний барилгын цогцолбор болон сүмүүд устгах аюулд орсон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ