Британи эр 81 сая фунт стерлинг хожжээ

Их Британийн нэг оршин суугч Euro Millions Lottery-ийн ялагч болжээ. Тэр 81 сая фунт стерлинг хожиж, Их Британийн 908 дахь баян болсон байна.
Азтай эр хонжворын дугаарыг зарласнаас хойш хоёр өдрийн дараа мөнгөө авахаар иржээ.
Түүний хүсэлт зүй ёсны гэдгийг хүлээн зөвшөөрч, одоо мөнгийг түүнд өгч байгаа ажээ.
Азын хонжворын эзэн өөрийнх нь нэрийг зарлах уу, үгүй юү гэдгийг шийднэ.
Харин азтайгаар баяжсан өөр нэг явдал саяхан Их Британид болсон юм. Тус орны иргэн 129 сая евро хожсон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ