Солонгосын одод баян чинээлэг амьдралаасаа болж амиа хорлодог

-Солонгосын алдартай жүжигчин амиа хорложээ-
Ийм гарчигтай мэдээлэл байсхийгээд л хэвлэлүүдээс уншдаг. Та бидний олон кинонд тоглосон дүрээр нь сайн мэдэх Солонгосын алдартай жүжигчид амиа хорлосон тухай мэдээлэл байсхийгээд л гардаг.
Тэгвэл Солонгост олны танил хүмүүсээс нь гадна ард иргэдийнх нь дунд амиа хорлолт их байдаг юм байна.
Өмнөд Солонгос амиа хорлох тохиолдлын тоогоор дэлхийд эхний 30-д тогтмол бичигддэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 1995-2006 онд тус улсад амиа хорлох явдал хоёр дахин нэмэгдэж, 100 мянган хүн тутамд 22 тохиолдол гарч байгаа нь тогтоогджээ.
Хөгжингүй орны хувьд 100 мянган хүн тутамд 23 тохиолдол гарах нь хамгийн өндөр тоо юм. Амиа хорлох явдал ингэж нэмэгдэж байгааг судлаачид Өмнөд Солонгосын орчин үеийн баян чинээлэг амьдрал нь уламжлалт хатуу дэг жаяг, ёс заншилтай нь зөрчилдөж буйтай холбоотой гэж үзэж байна.
Солонгосын нийгэм нэр алдартай хүмүүсээс ёс суртахууны өндөр хэм хэмжээнд биеэ авч явахыг шаарддаг нь тэдэнд хүндээр тусдаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ