Их Британид ЕХ-ны талынхны тоо эрс цөөрчээ

Нэгдсэн вант улсыг Европын Холбоонд (ЕХ) цаашид байлгахаар зорьж буй британичуудын тоо сүүлийн долоо хоногт 54-өөс 49 хувь болж цөөрчээ. “Ipsos Mori” албанаас явуулсан санал асуулгын дүн үүнийг харуулсан байна.

Их Британид өмнө нь ийм судалгааг хоёрдугаар сард явуулсан юм. Тэгэхэд нэгдсэн вант улсын оршин суугчдын 36 хувь нь л ЕХ-ноос гарах саналтай байгаагаа илэрхийлж байсан бол одоо санал асуулгад оролцогчдын бүр 41 хувь нь ийм бодолтой байна.

Ийм богинохон хугацаанд олон нийтийн санаа бодол ингэж эрс өөрчлөгдсөн нь бодвоос Европ дахь цагаачлалын хямралын шинэ давалгаатай холбоотой гэж эндхийн тоймчид тэмдэглэж байна. Чухамхүү ЕХ-ны хилд болж байгаа хэрэг явдал, түүнчлэн Британийн арлын ойролцоо Францын Кале хотод нууц цагаачид оролцсон өдөр тутмын будлиан зэрэг нь Нэгдсэн вант улсын олон оршин суугчийг "нэгдсэн Европ давуутай" гэсэн үзэл бодлоо өөрчлөхөд хүргэжээ.

Ингэхдээ нэг мянга гаруй хүн оролцсон санал асуулгыг гуравдугаар сарын 19-22-нд явуулсан нь Брюссельд болсон террорын ажиллагаа нэгдсэн Европын талаархи Британийн оршин суугчдын санаа бодолд нөлөөлсөн байж болохыг үгүйсгэж байна гэж “Ipsos Mori” алба тэмдэглэжээ. ЕХ-ны гишүүн байх эсэх тухай нийт ард түмний санал хураалтыг зургаадугаар сарын 23-нд явуулахаар товлосон юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ