Асад Сирийн дайны хохирлыг тооцоолжээ

2011 оноос үргэлжилж байгаа иргэний дайнаас Сирид 200 тэрбум гаруй ам. долларын хохирол учирчээ. Тус орны ерөнхийлөгч Башар Асад РИА Новости агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа ингэж мэдэгдсэн байна.

“Сирид байдал тогтворжоод ирэхээр эдийн засгийн асуудлыг шууд шийдвэрлэж болно. Харин дэд бүтцийг сэргээх нь урт удаан хугацаа шаардаж байна” гэж төрийн тэргүүн тодруулан тайлбарлажээ.

Улс орны байдал сайжрах төлөв бий болоход дүрвэгсэд Сирид буцаж ирж эхэлнэ гэж Асад хэлсэн байна. “Цагаачлах шалтгаан зөвхөн терроризм, аюулгүй байдлын салбарын асуудалд байгаа юм биш. Энэ нь Сирийн эсрэг өрнөдийнхний авсан хориг арга хэмжээ, бүслэлтэд байгаа юм. Олон хүн террорын үйлдэл байхгүй, харин амьжиргааны түвшин дордсоноос болоод аюулгүй нутгуудаас гарч явсан юм” гэж ерөнхийлөгч хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ