Порошенко Оросоос дипломат харилцаагаа таслахыг эсэргүүцэв

Украины ерөнхийлөгч Петр Порошенко Оросоос дипломат харилцаагаа таслах саналыг эсэргүүцжээ.Төрийн тэргүүн Вашингтонд ажлын айлчлал хийх явцдаа ингэж мэдэгдсэнийг “Интерфакс-Украина” агентлаг пүрэв гарагт мэдээлсэн байна.

“Украины дээд рад энэ хуулийг төслийг дэмжихгүй, ер нь үүнийг хэлэлцэхээ больцгооё” гэж тэр нутгийн украинчуудын төлөөлөгчидтэй уулзаж ярилцахдаа ингэж хэлжээ.

“Энэ саналыг хэрэгжүүлэх гэсэн санаархалд би холбогдолгүй” гэж тэр тэмдэглэсэн байна. “Хэд хэдэн депутат ийм санаачлага дэвшүүлсэн юм. Харин Минскийн тохиролцоог хэрэгжүүлэх нь бидний энхийн төлөвлөгөө мөн” гэж Порошенко дурджээ.

Дээд радын гадаад харилцааны хороо Оросоос дипломат харилцаагаа таслах шийдвэрийг гуравдугаар сарын 30-нд гаргасан юм.Дипломат харилцаагаа таслах нь “буруу, ёс зүйгүй юм гэж санал өгөхөөс түдгэлзсэн тус хорооны гишүүд болондипломат харилцаагаа таслахыг эсэргүүцэгчид тэмдэглээд, Орост украинчууд ажилладаг, тиймээс энэ нь хоёр орны харилцаанд бүхэлдээ сөргөөр нөлөөлнө” гэж цохон заасан байна.

Дэгийн дагуу, мэргэжлийн хорооны гишүүд сайшаасны дараа баримт бичгээр санал хураалгахаар парламентад оруулах юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ