Монголын нийгмийн ёс суртахууны доройтол

СЭЗДС-ийн зөвлөх профессор, доктор (Ph.D), профессор Б. Оюунчимэг.Монголын нийгмийн ёс суртахууны доройтол, түүнээс гарах арга зам. “Хэрэглээний стандарт сэтгүүлийн 2016 оны 02 дугаар сарын эхний дугаарт хэвлэгдсэн.

Монголын нийгмийн ёс суртахууны доройтол

Ёс суртахуун нь хүн төрөлхтөнд нийтлэг шинжтэй эрхэм чанар, зайлшгүй мөрдөхёстой хүн ёсны хууль тул монголчуудад ч хамаатай. Ёс суртахуунМонголын нийгмийн бүхий л хүрээнд доройтож, тулгамдсан асуудал болчихоод байна.

Нийгмийн ёс суртахууны төлөв байдал улс орны хөгжил дэвшлийг тодорхойлдог.Өнөөгийн монголчуудын ёс суртахууны төлөв байдлаар Монгол Улс хөгжиж байна гэж хэлэхэд хэцүү байна.

Монголын нийгмийн ёс суртахуун доройтоход дараах хүчинзүйл голлон нөлөөлжбайна.Үүнд:

1. Нийгмийн өөрчлөлт. Монгол орон нийгмийн нэг тогтолцооноос нөгөөдшилжих шилжилтийн үеийг туулж, нийгэм өөрчлөгдөж байна. Нийгмийн өөрчлөлтөд иргэдийн ёс суртахуун, оюун ухаан, сэтгэлгээний өөрчлөлтүүд багтана.

2. Ёс суртахууны боловсрол, хүмүүжил олгодог уламжлалт арга ухааныг үл хэрэгсэж, эс ашиглаж байгаа явдал. Ёс суртахууны боловсрол, хүмүүжил олгодогуламжилт монгол арга үнэ цэнгүй болж, “эрдэнэ” болсон ухааныгмартах нь ээ. Үлгэр, домог, зүйр цэцэн үг зэрэг ардын аман зохиол, гэр бүлийн хийгээд сэтгэгчдийн сургаалаар дамжуулан ёс суртахуунлаг болгодог байсан уламжлал алдагдаж байна. Ёс суртахууны муу зуршилгүй, зохистой дадал хэвшүүлэхэд ихээхэн үүрэгтэй монгол цээрлэх ёсыг хүний нас, хувийн онцлог, зан байдалд тохируулан хэрэглэдэг байсан цаг ард үлджээ.

3. Өнөөгийнтөр нь төр шиг төр, засаг нь засаг шиг засаг байж чадахгүй байгаа явдал. Ард иргэдийг сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангах үүргээ төр, засагбиелүүлэхгүй байна. Манай төр байхгүйтэй адил болж, төр, засгийн хямрал нүүрэллээ.

Монголын төрийн тогтолцоо иргэд төвтэй бус, улс төрийн нам төвтэй учир намын гишүүн нэртэй худал амласан этгээдүүд төрд шургалж, нийтийн хөрөнгийг ил, далд завшиж, зөвхөн өөрсдийгөө хамгаалж, иргэдийн эрх ашиг, сонирхлыг хамгийн сүүлд тавьж байна.

Олон хуулийг дутуу дулимаг, “цоорхойтой”, ёс суртахуунднийцүүлэхгүйгээр, бүр ёс суртахуунгүй хүмүүс оролцон гаргаж, хуулийн нэрээр хууль бус, хүн ёсны биш олон үйлдэл хийж, хуулийг хувийн эрх ашгаа хамгаалах хэрэгсэл болгож, өөрт ашигтайгаар тайлбарлаж, хэрэглэж байгаа.

Төрийн томоохон албыг хөрөнгө мөнгөтэй хүмүүс хашиж, албан тушаал, эрх мэдлийг хөрөнгөө арвижуулах хэрэгсэл болгон ашиглах явдал даамжирч, мөнгөтэй л бол “хаан суудалд” суух болж. Өөрийн хувийн сонирхолд нөлөөлж болзошгүй шийдвэр гаргахад оролцох, эрх мэдэл, ажил албан тушаал, танил талаа ашиглан шууд буюу шууд бусаар нөлөөлөх, хөрөнгө орлогоо ил тод мэдээлэхгүй байх, дутуу мэдээлэх зэрэг ёс

Улстөрчид нам намаараа талцаж, өөрийн намынх болбуруутай байсан ч хамгаалж,бусад намынх бол цагааныг нь хар болгож, өөлөн адалж байна. Улс төрийн намууд нэг нэгнийхээ хийсэн, хийж байгаа, хийх гэсэн ажлыг эс тоож, үгүйсгэсээр.1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийн албан татварыг нэг хувь болгох, мал аж ахуйн салбарт ажиллаж буй хүмүүсийг дэмжих хуулийн төслийг МАН-ын гишүүд дангаараа санаачилсан гэдэг шалтгаанаар унагажээ (Энхболд, 2015, х.4). Уг нь хуулийг аль намын гишүүн санаачилсан нь гол биш, хуулийн ач холбогдол, нийгмийн хэрэгцээ шаардлага нь чухал баймаар.

Улс төрийн намд ихээхэн хэмжээний хандив өргөж бүх шатны хурлын гишүүн болох, улмаар улс төрийн өндөр албан тушаалд очих нь хэвийн үзэгдэл болж. Улс төрийн намууд аль намын ямар фракц, бизнесийн аль бүлэглэлийн төлөөлөл төр засгийн эрх мэдэлд яаж нөлөөлж байгаагаараа л ялгагдаж байна. Улстөрчдийн ёс суртахуун нэг иймэрхүү.

Нийгэмд үйлчлэх үүрэгтэй боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад ажиллагчдын ёс суртахуун ч улстөрчдийнхөөс нэг их дээрдэх юмгүй. Хүмүүсийг алагчлан ялгах, тэгш бус хандах, мэдээллийггуйвуулах, туйлшрах, танил тал, ашиг харж ажилд авах, хамаатан садан, амрагийн холбоотой хүмүүсээ мэдлэг, чадвар муутайч удирдах албан тушаалд томилох, илт давуу эрх мэдэл олгох, алдаа дутагдлыг нь хаацайлах, өмгөөлөлдөө авах, өөрийгөө дэмжүүлэх, өөртөө үйлчлүүлэх зорилгоор хүрээлэл бий болгох, шударга бус үйлдлийг өөгшүүлэх зэрэг ёс суртахууны дутагдлыг тэд гаргаж байна.

Нийгэмд баян, ядуугийн ялгаа улам ихсэж, “дээдэс” нь “доодсоо” хүн гэж эс үзэж,гадуурхаж,арчаагүй залхуу, тэнэг мулгууг нь гайхаж байхад “доодос” нь “дээдсэд” өсөрхөж, үзэн ядаж, машин тэргийг нь зурах, цонхных нь шилийг хагалах, эд зүйлсийг нь хулгайлах зэргээр хорлож байна. Башир аргаар хөрөнгөжсөн “шинэ баячууд” хэнийг ч худалдан авч болно хэмээн таахалзаж байхад ажилгүй, орлогогүй, амжиргаа доогуур хүмүүс түргэн эвдэрч, хүн чанараа алдаж, хүн биш болж байна.

Хүмүүс олноороо эвдэрч, тухайн цагт хүчтэй, хэрэгтэй байгаа хүн рүү хуйларч, хүнийг хүнийх нь хувьд хайрлах, хүндлэхээ болих шинжтэй. Шударга үзэл үнэ цэнээ алдаж, үнэнчээр хөдөлмөрлөж байгаа хэсэг нь ядуурч, луйварчид, завшигчид баяжиж, тэдний бузар үйлдэл газар авч байна. Хүний хөдөлмөрийг үнэн зөв үнэлэх, хүндэтгэх, хөдөлмөрч хүнийг хайрлах, хөдөлмөрлөсний үр дүнд л сайн сайханд хүрнэ гэдэг ёс суртахууны хэм хэмжээг умартаж, хамаатан садан, аль нэг улс төрийн хүчнийг бараадан ажил албанд очих, үнэ цэнтэй, олонд тустай юу ч бүтээгээгүй атлаа сайнаар үнэлүүлэх, магтуулах, өндөр орлоготой болох явдал газар авч, хөдөлмөрийн үнэлэмж унаж байна.

Амиа хичээх, атаархах, үзэн ядах, өсөрхөх сэтгэлтэн олширч, хүмүүс хүлээцгүй, тэвчээргүй, адгуу, бухимдуу, яарч сандарсан, цочмог түргэн болсоор. Настанг хүндэтгэхээ байж, амьдралын ухаан, туршлагыг нь үл тоомсорлож байна. Хүнийг эрдэм мэдлэг, авьяас чадвар, туршлагаар нь биш, хэн нь хэнд талтай, хэний эхнэр хүүхэд, хэнтэй нийлж өмч завшсан, аль намын гишүүн, хэний хүрээлэл, нөмөр нөөлөгт явдаг, хэр их хөрөнгө, заль мэхтэйгээр нь хэмжин үнэлэх болж. (Оюунчимэг, 2007, х.9-10)

Монголчууд байгальд тун ёс суртахуунгүй хандаж, түүнийг бохирдуулж, сүйтгэж, устгаж байна. Хорт бодис, хог, арьс ширний үйлдвэрийн бохир ус бусад хаягдлыг голд нийлүүлж, машин тэрэг бусад эд зүйлсээ угааж, голын эхэн дэх болон дагуух модыг тайрсаар. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамгийн бохирдсон долоон голын жагсаалтад Туул голыг оруулсан явдал бид байгальдаа хэрхэн хандаж байгааг бэлхнээ хэлээд өгч байгаа юм.

Үргэлжлэл бий ...

СЭЗДС-ийн зөвлөх профессор, доктор (Ph.D), профессор Б. Оюунчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ