353.8 кг жинтэй матар агнажээ
АНУ-ын Флорида мужийн “Outwest” фермерийн эзэн өөрийн есөн настай хүү Мэйсоны хамт 353.8 кг жинтэй матар агнажээ. Матрын урт 15 метр орчим аж. Уг матрыг бодит гэдэгт итгэхгүй нэг хэсэг байсан ч СNN-ийн сурвалжлага түүнийг бодит гэдгийг баталсан байна.
Судалгаанаас харахад АНУ-ын Флорида мужид матар нэлээд их байдаг бөгөөд өмнө нь энэ мужаас 10-15 футын урттай матруудыг олж байсан гэнэ.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ