Твиттерчид ашиггүй зүйл ярьдаг

Твиттер хуудаснаас хүмүүс ямар асуудлаар голлон бичдэг, ямар насны хүн ямар мэдээллийг бичдэг гэдгийг эрдэмтэд тогтоохыг оролджээ. Ингэхдээ идэвхтэй хэрэглэгч 3000 хүний дунд судалгаа явуулсан байна. Судлаачид дээрх хэрэглэгчдийн жиргээ, жиргээний утга санаа гээд нэлээд анализ хийжээ. Ингэхэд эрчүүд хөлбөмбөгийн тухай ярилцаж байхад эмэгтэйчүүд хэрэгцээ шаардлагагүй зүйлсийн тухай ярилцах нь элбэг байдаг гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн 3000 орчим хэрэглэгчдээс хамгийн идэвхтэй нь 15-20 насныхан гэнэ. Тэдний ярианы 80 орчим хувь нь ямар ч хэрэгцээгүй утга агуулгатай байдаг. Тухайлбал, “Би одоо унтлаа”, “Новш юм аа”, “Өлсөж байна” гэх мэт хүртээлгүй жиргээ юм байна. Харин идэвхтэй хэрэглэдэг дараагийн бүлэг нь 45-55 насныхан бөгөөд тэд ихэвчлэн амьдралдаа үзэж туулсан зүйлийнхээ тухай, эсвэл цаг үеийн асуудлаар нухацтай байр сууриа илэрхийлэх, сургааль хайрладаг гэжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ