Пак Кын Хэгийн нам дийлэнх олонх болж чадсангүй

БНСУ-ын сонгууль өчигдөрболж өнгөрлөө. Тус сонгууль 58 хувийн ирцтэй байсан бөгөөд энэ сонгуулиар нийт 5 нам парламентад суудалтай болжээ.
Сэнүри нам буюу БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кын Хэгийн нам нь 185 суудал авах боломжтой байсан ч намын дарга дэвшигчидээ буруу сонгосон, мөн нэр дэвшигч нар тойргоо булаалдаж нам дотроо хэт их хоорондоо тэмцэлдснээс болж 122 суудал авчээ. Харин сөрөг хүчний “Минжү” нам 123 суудлыг авсан байна. Өмнөд Солонгос даяар 14 мянган санал авах байр ажилласан аж. Энэ нь сонгогчдын идэвхи 2012 оны сонгуулиас 3.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ