Британийн хатан хаан II Елизаветаг хаан ширээнд залж байжээ

Жаран жилийн өмнө буюу1953 оны зургаадугаар сарын 2-нд Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан II Елизаветаг хаан ширээнд залжээ. Тэр ван VI Георг, түүний гэргий Елизавета Боуз-Лайоны хоёр охины том нь юм. 1952 оны хоёрдугаар сарын 6-нд таалал төгссөн эцгийнх нь хойноос гашуудах ёслол дууссаны дараа хаан ширээнд залах ёслолын товыг зарлажээ. Тэгэхэд гүнж 27 настай байсан юм. Хаан ширээнд залахаас гурван долоо хоногийн өмнө Елизавета титэм өмсөх болжээ. Залуу эмэгтэйн хувьд энэ нь амаргүй сорилт байлаа. Юу гэвэл, Английн хаадын титмийг шижир алтаар хийж, 275ширхэг үнэт чулуугаар чимсэн өгөөд гурван кг жинтэй юм. Британийн вант улсын бэлэгдлийн дотор бас нэг нөөц титэм байдаг бөгөөд хаан ширээнд залах ёслолын дараа буцах замдаа сүйх тэргэнд түүнийг өмсөх хэрэгтэй байдаг аж. Энэ титмийг 2783 ширхэг бриллиант, 273 сувд, 16 индранил, 11 маргад эрдэнэ, таван бадмааргаар чимжээ.

Хоёрдугаар Елизаветаг хаан ширээнд залах ёслол түүний шаардсанаар Британийн түүхэнд хамгийн ардчилсан шинжтэй болсон байна. Британийн ерөнхий сайд Уинстон Черчилль болон Британийн сүм хийдийн удирдлага эсэргүүцэж байсан ч уг ёслолыг телевизээр дамжуулан үзүүлжээ. “Хүмүүс надад итгэхийн тулд намайг арах ёстой”гэж Елизавета өөрийн шийдвэрийг тайлбарласан байдаг.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ