Туркт 900 гаруй жагсагчийг саатуулжээ

Туркийн цагдаа нар янз бүрийн хотод жагсаалд оролцсон 939 хүнийг саатуулсан байна. Улсын телевизээр үг хэлсэн Туркийн Дотоод хэргийн сайд Муаммер Гюлерын мэдэгдлийг иш татан Ройтерс агентлаг зургаадугаар сарын1-ний орой ингэж мэдээлжээ.Саатуулагдсан хүмүүсийн нэг хэсгийг удалгүй тавьж явуулсан байна. Жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн болох үеэр 79 хүн хэлмэгджээ.

Цагдаа нар Стамбул хотын Таксимын талбайдбосгосон хаалтыг буулгаж, дараа нь жагсагчид талбайд эргэж ирснийг бямба гаригт мэдээлсэн юм.Туркийн Ерөнхий сайд РежепТайип Эрдоган жагсагчдын шаардлагыг биелүүлэхгүй гэж мэдэгдсэн ч арга хэмжээнд оролцогчдыг хөөн тараахдаа цагдаа нар хэтэрхий хэрцгий авирласныг хүлээн зөвшөөрсөн байна.Таксимын талбай болон түүний ойролцоох Гезийн паркт байшин барилга барихаар эрх баригчид төлөвлөж байгаа нь Стамбулын оршин суугчдын дургүйг хүргэжээ.Паркийн модыг хөрөөдөж, оронд нь худалдааны төв барьж,Османы эзэнт улсын үеийн хуаранг сэргээхээр төлөвлөж байгаа аж.Стамбулын жагсаал тавдугаарсарын31 нд эхэлсэн бөгөөд цаашид бусад хот, түүний дотор нийслэл Анкара хотын оршин суугчидэв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн жагсчээ.Барилга барих шийдвэрийгцуцлах шаардлагын зэрэгцээ жагсагчидЗасгийн газрыг эсэргүүцсэн уриа хашгирч,Ерөнхий сайдыг ч огцруулахыг шаардаж эхэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ