Мэрилин Монро зургаадугаар сарын 1-нд төржээ

Мэрилин Монрогийн (жинхэнэ нэр нь Норма Жин Бейкер)төрсөн өдөр өчигдөр болов. Тэр 1926 оны зургаадугаар сарын1-нд Лос-Анжелес хотод төржээ. Төрөөд хоёр долоо хоноод байхад нь айлд өргүүлсэн байна. 1942 оны зургаадугаар сарын19-нд Норма 16 настайдаа нөхөрт гарч,сургуулиа орхижээ.Хурим хийснээс хойш нэг жилийн дараа Нормагийн нөхөр худалдааны флотод ,харин Норма өөрөө нисэхийн заводад ажилд орсон байна. Ингэснээр ирээдүйн одын анхны гэрлэлт дуусчээ.

1944 онд 18 настай Норма Жин гэрэл зургийн загвар өмсөгчийн хувиар анхны шагналаа авсан байна (цагийн 5доллар).1948 оны гуравдугаар сард тэр Мэрилин Монро нэрээр “Коламбиа Пикчерс” студитэй зургаан сарын гэрээнд гарын үсэг зуржээ. “Ниагара”(1953) болон“Жентльменүүд шаргал үстэй бүсгүйчүүдэд дуртай ” (1953)кино гарсны дараа Мэрилин Монро секс-бэлгэдлийн статусыг баттай олж авсан байна.Жүжигчин нийтдээ киноны 30 гаруй дүрд тогложээ.1951 ондЖон Кеннедитэй танилцаж эхэлсэн байна. Гэсэн ч Мэрилин Кеннедитэй янаг амрагийн холбоотой тухай цуу яриаг нотлох баримт байдаггүй аж.

1954оны нэгдүгээр сард Монро дахин нөхөрт гарчээ. Энэ удаа Америкийн бейсболын од Жо Ди Мажо түүний нөхөр болсон байна.Гэвч тэдний гэрлэлт ердөө есөн сар үргэлжилжээ. Харин мөн оны гуравдугаар сард “Хамгийн нэртэй жижигчин”шагнал авчээ.1956онд Мэрилин Монро гурав дахь гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Драмын жүжгийн зохиолч Артур Миллер түүний гуравдахь буюу сүүлчийн нөхөр болжээ.Энэ нь Мэрилин Монрогийн амьдралын хамгийн урт гэрлэлт байсан бөгөөд дөрвөн жил хагас үргэлжилсэн байна.Жүжигчин 1962 оны наймдугаар сарын 5-ндшилжих шөнө нас баржээ.Мэрилин Монро нойрны эм тун хэтрүүлэн хэрэглэснээс болж 36 настайдаа нас барсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ