Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 17.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 17. Ням гараг. Билгийн тооллын XVIIжарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 11. Адъяа гараг. Их морь одтой, найман цагаанмэнгэтэй шарагчин могой өдөр. Өдрийн барилдлага: Арвидах. Шүтэн барилдлага: Мунхрахуй. Өдрийн наран 6 цаг 04 минутад мандан, 19 цаг 43 минутад жаргана.

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ