Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно


Монгол Улсын Засгийн газрын энэ оны 22 дугаар хуралдаан маргааш буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
| № | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
| 1 | “Дуу авиа бүхий дүрст бүтээл дэх тоглолтын тухай” Бээжингийн гэрээнд нэгдэн орох тухай хуулийн төсөл* | Ц.ОЮУНБААТАР |
| 2 | Монгол наадам үндэсний спорт цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай | С.БАЯРЦОГТ |
| 3 | Монгол Британийн Дугуй ширээний уулзалтын дүнгийн тухай | Л.ПҮРЭВСҮРЭН |
| 4 | Беларусь Улсын Шадар сайдын орлогчийн айлчлалын дүнгийн тухай | Л.ПҮРЭВСҮРЭН |
| 5 | Монгол Улсын Ерөнхий сайд Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцсон дүнгийн тухай | Л.ПҮРЭВСҮРЭН |
| 6 | Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай* | Л.ПҮРЭВСҮРЭН |
| 7 | Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2013 оны171 дүгээр тогтоол) | Б.БОЛОР |
| 8 | Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үзэл баримтлал | Б.БОЛОРД.ЭРДЭНЭБАТ |
| 9 | Хөтөлбөр батлах тухай* | Д.ЭРДЭНЭБАТ |
| 10 | Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоол) | М.ЗОРИГТ |
| 11 | Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай | Г.БАЯРСАЙХАН |
| 12 | Журамд нэмэлт оруулах тухай | Г.БАЯРСАЙХАН |
| 13 | Бусад асуудал* | Ч.САЙХАНБИЛЭГ |
| Танилцуулах асуудал | ||
| 14 | Гадаад хэргийн сайдын айлчлалын дүнгийн тухай* | Л.ПҮРЭВСҮРЭН |
| 15 | Ашигт малтмалын газрын саналын талаар* | Р.ЖИГЖИД |
| 16 | 2016 онд авто замын салбарт хэрэгжих авто зам, гүүрийн барилгын ажлын талаар | М.ЗОРИГТ |
| 17 | Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн ажлын явцын тухай | М.ЗОРИГТ |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ