МАН-ын бага хурал болно

МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 11-нд хаалттай хуралдаж өнөөдөр намын бага хурлыг өнөөдөр хийхээр товлосон. Өнөөдрийн хуралдаанаар Ирэх 2016 оны сонгуульд МАХН-тай эвсэх эсэх асуудал болон сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн эцэслэх аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр МАХН-тай эвсэж сонгуульд оролцох улмаар 80*20 гэсэн хувиар ялалтаа байгуулж авах тохиролцоо хийсэн бололтой. Мөн өнөөдрийн хуралдаанаар зарчмын гурван асуудлыг хэлэлцэн МАН-ын гишүүд дэмжвэл МАХН-тай эвсэх бүрэн боломжтой болох гэнэ.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ