Хэнтий аймагт улаанбурханаар таван хүүхэд амиа алджээ

Хэнтий аймгийн хэмжээнд он гарсаар дөрвөн сартайгаас хоёр настай таван хүүхэд улаанбурхан өвчнөөр нас баржээ.
Тус аймгийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Д.Баасандоржийн хэлж буйгаар “Тус өвчнөөр нас барсан хүүхдүүдийн хувьд хүндэрсэн үедээ эмнэлэгт ирсэн. Мөн эдгээр хүүхдүүд нь ханиадаа бүрэн эмчилээгүйгээс үүдэн хатгаа болж хүндэрсэн үедээ улаанбурхан өвчнөөр өвчилснөөс болж амиа алдахад хүрч байна” гэжээ.
Түүнчлэн одоогийн байдлаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт улаанбурхан өвчнөөр 370 гаруй хүн өвчилсөн тохиолдол бүртгэгдээд байгаа аж.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ