Шинэ замын ажил таван цэгт эхэллээ

Өнөөдрөөс эхлэн улс орон даяар зам барилгын ажлууд эхэлж байна. Монгол Улсын Засгийн газар 2016 онд бүх аймгийг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбож дуусахаар төлөвлөсөн юм. Энэ хүрээнд шинэ замуудын барилгын ажил нэгэн зэрэг таван цэгт эхэлж байна.
Энэ онд нийт 14 чиглэлд 19 төсөл, хөтөлбөрийг Улсын төсөв, Хөгжлийн Банк, гадаадын зээл, тусламжийн 96 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлын үр дүнд нийт 1,014 км замын барилгын ажил хийгдэнэ. Үүнээс 771 км нь он дамжсан ажил бөгөөд шинээр 243 км замын ажил эхэлнэ.
Түүнчлэн шинээр таван аймгийг холбосон телемост болох 1538 км зам барихаар төлөвлөөд байгаа юм. Үүнд Ховд, Завхан, Орхон, Дорнод, Сэлэнгэ аймгуудын замын ажил багтаж байна.Зам барилгаас гадна гүүрийн ажлыг бас гүйцэтгэх бөгөөд энэ онд 7 байршилд 1346.6 метр төмөр бетонон гүүр барихаар төлөвлөжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ