Нэг хүүхэд төрүүлнэ хэмээн бодож байсан эмэгтэй таван ихэр төрүүлжээ

Энэтхэгийн 25 настай бүсгүй Манита Сингх огт санаандгүйгээр таван ихрийн ээж болжээ. Жирэмсний 26 дахь долоо хоногт түүнд хүүхдээ дутуу төрүүлэх шинж тэмдэг илэрч, тиймээс эмэгтэйг Амбикапур хотын эмнэлэгт хүргэнээс хойш хагас цагийн дараа таван ихэр хүүхэд төрсөн байна. Нярайлахаасаа өмнө Манита ямар ч шинжилгээ хийлгэж байгаагүй бөгөөд тиймээс таван ихэр төрсөн ньэмнэлгийн ажилтнуудын хувьд ч, энэ эмэгтэйн хувьд ч гэнэтийн үйл явдал болжээ.
Хүүхэд бүр 1,3 кг гаруйхан жинтэй төрсөн (бусад мэдээгээр, охидын жин 685 граммаас 1,2 кг байсан гэх) тэд эрчимт эмчилгээний тасагт хэсэг хугацаанд байсан байна. Таван охинтой болсон нь тэнгэр бурхны бэлэг гэж Манитагийн эцэг, эх ярьжээ. Юу гэвэл хоёр жилийн өмнө төрсөн түүний анхны хүүхэд удалгүй нас барсан байна.
Эмч нар Манита бүсгүйн төрөлтийг хосгүй үйл явдал гэж үзэж байгаа бөгөөд жам ёсоор таван хүүхэд үр тогтох магадлал 60 сая тохиолдолд ердөө 1 байдаг, харин нэг хүйсийн таван ихэр нэг дор төрөх нь бүр ч цөөхөн байдаг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ